Энэ жил 2081 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-31 17:38:42
Yesukheitumur Tumurbaatar
Төв / МОНЦАМЭ/. 2017-2018 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 2081 хүүхэд шинээр нэгдүгээр ангид элсэн суралцана. Элсэгчдийн тоог өмнөх онтой харьцуулахад 1.7 хувиар өссөн бөгөөд нийт суралцагчдын 96.4 хувь нь төрийн өмч, 5.4 хувь нь хувийн өмчийн сургуульд суралцах юм.

Энэ хичээлийн жилээс хүүхэд өөрөө хөгжих боломжийг бүрдүүлсэн шинэ системээр сургалт явагдах талаар мэргэжилтнүүд онцолж байна. Түүнчлэн “Ажилтай-Орлоготой иргэн” урианы жилийн хүрээнд аймгийн “Монгол ноос” компанийн дүрэмт хувцсаар 30 сургууль жигдрэхээр болжээ. Мөн амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой айлын хүүхдүүдэд дүрэмт хувцасны үнийг дүнг тодорхой хувиар хөнгөлөх аж.  
Т.Есүхэйтөмөр
相关新闻