Өвөлжилтийн бэлтгэл 61 хувийн гүйцэтгэлтэй байна
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын Зөвлөл хуралдаж хотын болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. 2020-2021 оны хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд 40 нэр төрлийн ажил багтсан. Үүнд, Жаргалант суманд уурын зуух барих, орон сууцны болон гэр хорооллын цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэх, авто замын халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор хайрга, давс, бодис нөөцлөх, дулааны шугамуудын бэлэн байдлыг хангах, гэр хорооллын айлуудыг түлшний модоор хангах ажил багтжээ.
1766天