Орхон аймагт батлагдсан тохиолдлын 10 нь эдгэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 19 иргэний 4 нь эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ. Ингэснээр Орхон аймагт батлагдсан 25 тохиолдлын 10 нь эдгэрч 15 нь эмчлүүлж байна. Дээрх иргэдийн биеийн байдал хэвийн байна. Мөн сүүлийн зургаа хоногийн хугацаанд нэмж халдвар бүртгэгдээгүй байна.
11 дүгээр сарын 11-нээс хойш нийт 33505 иргэнд түргэвчилсэн болон PCR шинжилгээ хийж, нийт хүн амын 33 хувийг хамруулсан аж. Улаанбаатар хотоос 12 дугаар сарын 9-нөөс хойш 2357 иргэнээ татан
авсан. Ингэснээр 3533 иргэн гэрийн ажиглалтад байна.
Өчигдөр буюу 12 дугаар сарын 12-нд 575 сорьцын PCR шинжилгээ бүгд сөрөг гарчээ. Ажиглан, тусгаарлах байранд 15
иргэн байна.