“Эрдэнэт хотын хүндэт иргэн” -ээр гурван хүнийг шагнана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-12-10 11:37:22
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн хамтарсан хурлаар Б.Мянганбаяр, Д.Оюунбат, О.Гүндэгмаа нарыг “Эрдэнэт хотын хүндэт иргэн” тэмдгээр шагнахаар шийдвэрлэжээ. Шагналыг энэ сарын 11-нд буюу “Эрдэнэт хотын өдөр”-өөр гардуулна. 

Тус шагнал нь  Эрдэнэт хотын дээд шагнал бөгөөд Орхон аймаг, Эрдэнэт хотын түүхэн бүтээн байгуулалтад онцгой хувь, нэмэр оруулж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн, нэр хүндтэй, мөн тус хотод 30-аас дээш жил ажиллаж, онцгой гавьяа байгуулсан иргэнийг шагнадаг.

Уг шагналаар шагнуулсан иргэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж, эрүүл мэндийн үйлчилгээ авах тохиолдолд дараалал харгалзахгүй үйлчилүүлдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд 34 иргэнийг “Эрдэнэт хотын хүндэт иргэн”-ээр өргөмжилж байжээ. 

 

 

相关新闻