Тусгаарлалтад байгаа хүүхдүүдийн PCR шинжилгээ авч байна
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт нэмж халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Аймгийн Онцгой комисс өдөр бүрийн 11.30 цагт хэвлэлийн бага хурал зарлаж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ сарын 19, 20, 21-нд батлагдсан 17 тохиолдлын 10 нь том хүн, 7 нь хүүхэд байна. Эдгээр иргэдийн ойрын хавьтал 409, дам хавьтал 4700 иргэн байна. Гэрийн тусгаарлалтад байгаа ойрын хавьтлын 318 хүүхдэд БОЭТ-ийн вируслогийн лабораторид PCR шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарлаа.
1655天