Гэрийн тусгаарлалтын дэглэм зөрсөн таван иргэнд хариуцлага тооцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-02-16 11:44:19
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн байгууллагад нийт 446 гомдол, мэдээлэл ирж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрүүлжүүлэгдсэн зөрчил өмнөх долоо хоногоос 4 хувиар өссөн байна. 

Сар шинийн өдрүүдэд Онцгой байдлын алба, Зэвсэгт хүчин, Цагдаагийн газар, Баян-Өндөр сум, бусад төр захиргааны байгууллагууд хамтран эргүүл, хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ямар нэгэн ноцтой зөрчил дутагдал гараагүй байна. Түүнчлэн гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн 5 иргэнийг илрүүлж хариуцлага тооцуулахаар шүүхэд шилжүүлжээ. Мөн цахим хэрэгсэл ашиглан архи согтууруулах ундаа худалдан борлуулсан нэг иргэнийг тогтоож хуулийн байгууллагад  шилжүүлжээ

Эмнэлгийн хүлээн авахаар нийт 550 иргэн үйлчлүүлснээс архины шалтгаантай 32 тохиолдол бүртгэгджээ. Сар шинийн баярын өдрүүдэд  12 эх амаржсан байна.

 

相关新闻