Аймгийн удирдлагууд цагаан тоос дарах ажилтай танилцлаа
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймаг болон Жаргалант сумын ИТХ, ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын удирдлага, ИТХ-ын төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд цагаан тоос дарах ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа болон холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүд цагаан тоосны дэгдэлтийн эсрэг авч буй ажлын талаар мэдээлэл өгөв.
1603天