“Нуарыз”-ын баярыг тохиолдуулан 13 хүнийг шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-03-22 15:24:39
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. “Наурыз”-ын баярыг тохиолдуулан аймгийн ИТХ, ЗДТГ-аас Орхон аймгийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсан 13 иргэнийг шагналаа.

Тодруулбал, Орхон аймгийн ИТХ-ын “Иргэний төлөө” медалиар ахмад настан А.Айнагуль, Х.Гулмайра, О.Марат, Т.Санах нарын дөрвөн хүнийг шагнав. “Хүндэт жуух бичиг”-ээр гурав, Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр хоёр, Засаг даргын “Жуух бичиг”-ээр нэг, Баян-Өндөр сумын “Хүндэт жуух бичиг”-ээр хоёр, “Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу алтан медаль”-аар нэг иргэнийг шагналаа. 

相关新闻