Б.Батчулуун: Өрсөлдөгчгүй бол хүн сул, улбагар болчихдог
Орхон/МОНЦАМЭ/. Монгол ноос, ноолуураар хувцас үйлдвэрлэж, жилдээ 3 мянга орчим бүтээгдэхүүний борлуулалт хийдэг “Энх Ундрам Үйлс” ХХК-ийн захирал Б.Батчулуунтай ярилцлаа. Тэрээр анх гурван нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэг китель машинтайгаар үйлдвэрлэлээ эхлүүлж байсан бол одоо 20-оод нэр төрлийн ноос, ноолууран бүтээгдэхүүнийг бүрэн үйлдвэрлэх хүчин чадалтай цех болгон өргөжүүлж чаджээ. Ноос, ноолуулан бүтээгдэхүүн улирлын чанартай хэдий ч дулааны улиралд нөөцөө бүрдүүлж, борлуулалт ихтэй саруудад бэлтгэх болсноор жилийн дөрвөн улиралдаа ашигтай ажиллах боломжийг бүрдүүлж чадсан нь түүний үйлдвэрлэлийн нэг онцлог юм.
1569天