Зургаа хоногийн хугацаанд Орхон аймагт халдварын 67 тохиодол бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ 4 дүгээр сарын 26-наас 5 дугаар сарын 1-ний хооронд Орхон аймагт коронавирусний халдвар авсан 67
тохиолдол бүртгэгдэж нийт 418 боллоо. Тодруулбал,
4 дүгээр сарын 26 нд -4 тохиолдол
4 дүгээр сарын 27 нд -13
тохиолдол
4 дүгээр сарын 28 нд- 19
тохиолдол
4 дүгээр сарын 29 нд- 1 тохиолдол
4 дүгээр сарын 30 нд -8 тохиолдол
5 дугаар сарын 1 нд 22 тохиолдол бүртгэгджээ.
Эрүүл мэндийн газрын мэдээллээр энэ сарын нэгний байдлаар 301 хүн
эдгэрч гэрийн ажиглалтад шилжиж, БОЭТ-д 70 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй
иргэдийн 60 нь хөнгөн, 9 нь хүндэвтэр,
нэг хүн хүнд байна. Орхон аймагт вакцины эхний тунд хамрагдсан 19066, хоёр дахь тунд хамрагдсан 4977, тусгаарлах
хоёр эмнэлэгт 41, гэрийн ажиглалтад 1402
иргэн байгаа бөгөөд ойрын 2155 дам хавьтлын 1402 иргэн байна.
Өмнөх долоо хоногт Орхон аймагт халдвартай хүний тоо 351
байсан.