Сургуулийн барилгыг өргөтгөх асуудлыг хэлэлцэв
Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны гишүүд Зэст, Хүрэнбулаг багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч, багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нартай уулзаж IV сургуулийн өргөтгөлийн асуудлыг хэлэлцлээ. Тус сургуульд Зэст, Хүрэнбулаг багийн хүүхдүүд сурдаг бөгөөд хичээлийн хоёр байранд 184 багш, 3025 сурагчтай үйл ажиллагаа явуулж байна.
1541天