Орхон аймагт эмнэлэгт болон гэрээр 855 хүн эмчлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 128 тохиолдол батлагдаж нийт 2352 боллоо.
90 хүн эдгэрч нийт 1332 болжээ. Нас баралт бүртгэгдээгүй байна. Эмнэлэгт 282 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 231 нь хөнгөн, 37 нь хүндэвтэр, 12 нь хүнд, 2 нь нэн хүнд байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 573 хүн байна. Үүнээс 406 нь насанд хүрэгч 167 нь хүүхдүүд байна гэж ЭМГ-аас мэдээллээ.
Орхон аймагт дархлаажуулалт 87.2 хувьтай байна.