Орхон аймгийн нийт хүн амын 2.7 хувь нь халдвар авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймагт сүүлийн 40 хоногт зургаан хүн коронавирусний халдварын улмаас нас барлаа. Нас барсан иргэдийг насны байдлаар нь үзвэл, 50-84
насны хүмүүс байна. Тэд эмнэлэгт 5-21 хоног эмчлүүлж байсан аж. Чихрийн шижин,
артерийн даралт, цус бүлэгнэлтэй суурь хавсарсан өвчтэй иргэдэд халдвар улам
хүнд тусч байгааг эмч нар анхааруулж байна. Мөн вакцин тариулаагүй хоёр хүн
байна. Бусад нь вакцины 1, 2 дахь тундаа хамрагдсан байжээ.
Сүүлийн 24 цагт Орхон аймагт 95 хүн халдвар авч нийт 2807 хүн буюу аймгийн 103 мянган хүн амын 2.7 хувь нь халдвар авчээ. Үүнээс 1023 нь эмчлүүлж байгаа бол 1689 хүн эдгэрчээ.
Сүүлийн
нэг сард халдвар авсан хүний тоо 1623-аар буюу 59.7 хувиар өсжээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт эмчлүүлж байгаа 336 хүний 288 нь хөнгөн, 33 нь
хүндэвтэр, 13 нь хүнд, 2 нь нэн хүнд байна. Гэрийн тусгаарлалт, эмчилгээнд 687
хүн байна.
Орхон аймаг энэ оны нэгдүгээр сараас хойш цар тахалд 1.8 тэрбум төгрөг
зарцуулаад байна.