УОК-ын тушаалыг зөрчсөн “Оргил” худалдааны төвийг торгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-06-29 15:33:28
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. “Оргил” худалдааны төв цар тахлын үед олон нийтийг цуглуулж өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэнд иргэд бухимдаж, холбогдох байгууллагуудад гомдол гаргажээ. Тус байгууллага УОК-ын 41 дүгээр тушаал, аймгийн Засаг даргын 2021 оны А/324 дүгээр захирамжийг зөрчиж бөөгнөрөл үүсгэсэн, бүртгэл хөтлөөгүй, орох, гарах гарцын урсгалаа шийдээгүй байсан зэрэг зөрчил гарсан тул Зөрчлийн тухай хуулийн 15.2.1-т заасны дагуу хуулийн этгээдэд 500 нэгжийн торгуулийн арга хэмжээ авч, үйл ажиллагааг түр хаах санал гарган, хяналтын прокурорт шилжүүлсэн гэж аймгийн Засаг даргын шуурхай хуралдааны үеэр мэдээллээ.  

 

 

 

相关新闻