БНСУ-аас илгээсэн 3000 амны хаалтыг зорилтот бүлгийн хүүхдүүдэд өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-03-23 11:57:58
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. “Эх орондоо амны хаалт илгээцгээе” хандивын аяны хүрээнд Орхон аймагт 3000 амны хаалт ирлээ.

Уг аяныг БНСУ дахь Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо-ноос зохион байгуулсан бөгөөд Орхон аймагт  “Дэлхий дүүрэн зүрх” ТББ 3000 амны хаалтыг сургуулиудад хүргэж өгөх ажлыг хариуцжээ. Тэд юуны өмнө гэр хорооллын алслагдсан багийн болон хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлэг, асрамжийн төвд өгсөн байна.

Тодруулбал, бүтэн өнчин хүүхдийн асрамжийн “Энэрэл” төв, хөгжлийн бэрхшээлтэйн хүүхдийн “Найдвар” төв,  Дэнж, Эрдэнэ, Шанд, Наран багийн ерөнхий боловсролын сургуулиудад хүргээд байна.

相关新闻