Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байгууллагуудыг урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-12-30 13:07:39
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг ханган, ажилчдаа ажиллах тав тухтай орчин нөхцөлөөр хангасан байгууллагуудыг шалгарууллаа.

Тодруулбал, Хот тохижуулах газар, 4, 13 дугаар сургууль, 17 дугаар цэцэрлэг, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газар, Аймгийн Засаг даргын Тамгын газар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчноо сайжруулан ажилтнуудынхаа нийгмийн болон ажиллах нөхцөлийг нь сайжруулжээ.

Шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр  аймгийн Засаг даргын орлогч, ХАБЭА-н зөвлөлийн дарга А.Түвшинжаргал хэлэхдээ, “Ажилтан гэдэг бол байгууллагын үнэт баялаг. Хуулиар олгогдсон үүргээ ухамсарлан ажилчдынхаа аюулгүй байдлын төлөө чухал ажлуудыг санаачлан хийж, хэрэгжүүлж буй байгууллага аж ахуйн нэгжийг орон нутгийн зүгээс бүхий л талаар дэмжин хамтран ажиллах болно" гэлээ.  

相关新闻