Телевизүүдийн холбоо Улаан-Үд хотын “Аригус” байгууллагатай хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Монгол-Оросын хэвлэл мэдээллийн салбарын анхдугаар форум цахимаар боллоо.
Форумын үеэр Орхон аймгийн Телевизүүдийн холбоо ОХУ-ын Улаан-Үд хотын “Аригус” хэвлэл мэдээллийн
байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү форумыг Монгол-Оросын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг угтан хоёр орны хэвлэл
мэдээллийн байгууллагууд анх удаа зохион байгуулж байгаа юм. Санамж бичгийн хүрээнд хоёр тал харилцан
туршлага судлах, уран бүтээлчдээ солилцох, хамтарч уран бүтээлээ туурвих ажээ.