Коронавирусээр халдварласан 25 хүн эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-12-30 12:58:51
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комисс мэдээлэл хийлээ. Орхон аймагт "Ковид-19" халдварын 25 дахь тохиолдол 12 дугаар сарын 7-нд бүртгэгдсэнээс хойш 23 хоног болж байгаа буюу халдварын голомтыг хяналтад бүрэн аваад байна. Дээрх 25 иргэн ХӨСҮТ-д эмчлүүлээд Эрдэнэт хотод ирлээ.

Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 655 хүн байна. Үүнээс 645 нь том хүн, 10 хүүхэд байна. Энэ сарын 28, 29-нд түргэвчилсэн тестээр 48, PCR–аар 638 иргэнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ.

Аймгийн хэмжээнд нийт 51149 иргэн шинжилгээнд хамрагдаад байна. Үүнээс 36498 нь түргэвчилсэн, 14651 нь PCR шинжилгээнд хамрагджээ.

Аймгийн Онцгой комиссоос иргэдэд хандаж, шинэ жилийн баярын үеэр гэр, гэртээ байж, олон хүн цуглуулахгүйгээр баяраа тэмдэглэхийг анхаарууллаа. Мөн халдвар, хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа тогтмол зүүхийг санууллаа. 

相关新闻