Ургамал сумын сургуулийн сурагчид тохилог байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-11-10 20:12:29

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Ургамал сумын сургуулийн 160 хүүхдийн хичээлийн байрыг Японы Өвсний үндэс төслийн хүрээнд 205 сая төгрөгийн санхүүжилтээр их засвар хийж хүлээлгэн өгчээ. 

Их засварын ажлыг “Их найман баганат” ХХК гүйцэтгэсэн байна. Мөн тус сургуулийн 100 хүүхдийн дотуур байрыг Азийн хөгжлийн банкны 416 сая төгрөгийн санхүүжилтээр “Арь констракшн” ХХК их засварын ажлыг гүйцэтгээд дуусчээ. Дашрамд тус сургуулийн барилга нь 1986 онд ашиглалтад орсон бөгөөд 32 жилийн дараа ийнхүү их засвар хийжээ.

Харин 100 хүүхдийн дотуур байр нь 1976 онд ашиглалтад орсон бөгөөд 40 гаруй жилийн дараа их засварт орж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар Ургамал сумын дунд сургуульд 170 гаруй хүүхдүүд суралцаж байна. Малчдын хүүхдүүдийн 70 гаруй хувь нь дотуур байранд амьдардаг байна.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ