ХӨВСГӨЛ: Гурван сум түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-26 12:45:02

Мөрөн, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаанаар энэ онд ой тэмдэглэх сум, албан байгууллагуудын товыг баталлаа.


Тус аймгийн Тосонцэнгэл сумын түүхт 100 жилийн ойг 7 дугаар сарын 16-18-нд, Галт, Шинэ-Идэр сумын түүхт 100 жилийн ойг 7 дугаар сарын 17-19-ний өдөр тэмдэглэхээр боллоо.




Мөн Монгол Улсад Ойн салбар, Ус, цаг уур, Статистик, Орчин цагийн музейн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тэмдэглэнэ.  


Холбоотой мэдээ