Нийт 244.0 сая ам.доллар нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-06 09:08:49

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монголбанк өнгөрсөн 10 хоногт гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар нийт 244.0 сая ам.долларыг ялгаатай ханшаар арилжааны банкуудад нийлүүлэв. Үүнд:

  • Тавдугаар сарын 2-нд 89.0 сая ам.доллар,
  • Дөрөвдүгээр сарын 30-нд 105.0 сая ам.доллар,
  • Дөрөвдүгээр сарын 24-нд 50.0 сая ам.долларыг тус тус нийлүүлжээ.

Своп, форвард арилжаагаар банкууд валют худалдан авах санал ирүүлээгүй байна.

Тодруулга: Ялгаатай ханшаар хийсэн арилжаа гэдэг нь банкуудын өгсөн саналын ханшаар амжилттай биелүүлсэн арилжааг нэрлэдэг. 

Холбоотой мэдээ