БАЯН-ӨЛГИЙ: Даян орох замын цасыг цэвэрлэх ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-26 10:26:09

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр болох Хар нуурын замыг нээх ажил гурав дахь хоногтоо үргэлжилж байна.


Тус зам нь Сагсай, Улаанхус сумын малчдын малаа төллүүлж, зусдаг Даян нутаг руу хүрдэг гол зам юм. Өнгөрсөн хоногуудад орсон их хэмжээний цасны улмаас Хар нуурын эргээр явах зам хаагдаж, дээрх хоёр сумын 800 орчим айл сумын төв ороход хүндрэл учраад байсан.


Замын цасыг цэвэрлэх ажлыг тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид гүйцэтгэж байгаа. Нийт 13 км зам цасанд боогдсоноос өчигдрийн байдлаар байдлаар 6 км замыг чөлөөлсөн.


Зам чөлөөлөх ажил үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ