СЭЛЭНГЭ: Төслийн судалгааны баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮД
otgontsetseg@montsame.mn
2024-04-26 13:15:11

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Холбооны улсын Гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын байгаль орчинд ээлтэй уул уурхай” төслийн судалгааны баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

 

Судалгааны багийн гишүүдийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог хүлээн авч уулзаж, санал солилцлоо.

 

Төслийн хүрээнд байгаль орчинд ээлтэй уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, эвдэрч орхигдсон газрыг нөхөн сэргээх, байгаль орчны мэдээллийн санд хөгжүүлэлт хийхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ