СЭЛЭНГЭ: Аймгийн ЗДТГ-аас “IELTS Course for Selenge Province” төслийг хэрэгжүүлнэ

ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮД
otgontsetseg@montsame.mn
2024-04-09 12:01:27

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Англи хэлний академик шалгалтад үр дүнтэй бэлтгэх, гадаадын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор “IELTS Course for Selenge Province” 3 сарын хугацаатай төслийг хэрэгжүүлэх гэж байна.

 

Энэхүү “IELTS Course for Selenge Province” төсөл нь Сэлэнгэ аймгийн  ард иргэд, төрийн албан хаагчид, хүүхэд залуучууд, IELTS шалгалтад өндөр оноо авах, гадаадын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах,  мэргэжил дээшлүүлэх зорилготой сургалт юм.

 

Дээрх төслийн сургагч багшаар Дэлхийн Олон улсын Энх Тайвны Залуучуудын байгууллагын элч төлөөлөгч, ментор П.Энхжин ажиллах юм байна.

 

Өнөөдрийн байдлаар төсөлд хамрагдах залуусыг бүртгэж байгаа бөгөөд шалгаруулалтыг энэ сарын 11-ний өдөр зохион байгуулах юм байна. 

Холбоотой мэдээ