ТӨВ: Төрийн архив 44 мянга гаруй хадгаламжийн нэгжийг хадгалж хамгаалдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-26 19:28:07

Зуунмод, 2024 дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Төрийн архивын удирдах ажилтан, архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчдын зөвлөгөөнийг өнөөдөр Зуунмод хотноо зохион байгууллаа.

 

Зөвлөгөөн нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газраас санаачлан Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, архивын салбарт гарсан ололт амжилтаа бататгах зорилготой юм.

 


Төв аймгийн Төрийн архив нь иргэдийн түүхэн ач холбогдолтой, дахин давтагдашгүй баримтыг хадгалах, хамгаалах үүргийг гүйцэтгэж, төрийн үйлчилгээ хүргэх, орон нутгийн соёлын өвийг хамгаалах, иргэдэд сурталчлах зэргээр архивын алтан сан хөмрөгийг баяжуулан, нийт 44000 мянга гаруй нэгжийг хадгалж хамгаалдаг.

 


Зөвлөгөөнд зориулан аймгийн Төрийн архив, Монгол туургатан театр, Музей, Нийтийн номын сангийн архивын алтан сан хөмрөгт хадгалагдаж байгаа хөрөг зураг, баримт бичгээс дээжлэн “Баримт түүх өгүүлэх нь” сэдэвт үзэсгэлэнг дэлгэлээ.



Холбоотой мэдээ