ДОРНОГОВЬ: Зарим газарт ногоо цухуйжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-23 17:26:21

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Өвлийн улиралд цас их орсон газарт шинэ ногооны үнэр ханхийж зуны уур амьсгал ороод эхэлжээ.


Тухайлбал, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт өнгөрсөн өвөл 20-60 см цастай байсан тул цас хайлж чийг унаснаар зарим газарт ногоо цухуйж, мал ногоо идэж эхэлсэн байна.


Тус сумын нийт нутаг зудтай байсан юм. Аймгийн ХХААГ-ын мэдээллээс үзэхэд, Дэлгэрэх сумын нийт малын тал гаруй хувь буюу 80 мянган мал зудаар хорогджээ. Ахмадууд “Зуд зулагтай” гэдэг. Зудын дараа мал их өсдөг" гэж ярьсан байна. 


Ташрамд, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг тал хээрийн бүсдээ ордог бөгөөд бусад сумаас бороо хур орох нь элбэг төдийгүй зун зуншлага сайтай байдаг онцлогтой. 

Холбоотой мэдээ