Долоон компани барилгын материалд сорил шинжилгээ хийлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-09-21 10:48:24

Завхан/МОНЦАМЭ/.Завханд барилгын материалын сорил шинжилгээний лаборатороор есдүгээр сарын 20-ны байдлаар барилгын долоон компани 19 нэр төрлийн барилгын материалд сорил шинжилгээ хийлгэжээ.
Тус лаборатори нь орон нутагт барилга угсралт болон барилгын  материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, барилгад ашиглаж байгаа материалыг нь сорьцын шинжилгээнд хамруулдаг юм.

Эднийх лабораторийн үйлчилгээг орон нутагтаа тодорхой хэмжээний хямд үнэ, тарифаар үйлчилгээгээ үзүүлдэг бөгөөд шинжилгээ дүгнэлтийг шуурхай гаргаж өгдөг аж.

Өнөөдрийн байдлаар элс, хайрга, дайрга, бетоны найрлага, орц, хөнгөн бетон, элс хайрганы холимог тодорхойлох, конусын суулт, бетон болон хүрмэн гулдмай гэх зэрэг 23 нэр төрлийн барилгын материалд сорил шинжилгээ, дүгнэлтийг гаргаад  байна.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ