Мандалговь хотын хашаа, байшингуудын хаягжилтыг шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2018-09-10 18:35:15
Дундговь /МОНЦАМЭ/ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 2018 онд Дундговь аймгийн  Мандалговь хот
/Сайнцагаан сум/-ын бүх хашаа, байшингийн хаягжилтыг шинэчилж, нэгэн ижил стандартаар хийхээр 50 сая төгрөг төсөвлөсөн нь удахгүй хэрэгжих ажээ.
Сайнцагаан сумын Засаг даргын орлогч Баярсайхан “2018 ондоо багтаад Мандалговь хотын бүх хашаа, байшингууд “Хаягжуулалтын тухай” Монгол улсын хууль, журамд нийцсэн нэгэн жигд хаягтай болно” хэмээн хэллээ.
2018 онд ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар Сайнцагаан суманд нийт 11 ажлыг гүйцэтгэхээр 165,4 сая төгрөг батлагдсаны 30 гаруй хувийг дээрх хаягжилтыг хийхэд зарцуулах юм байна.
Есдүгээр сарын эхний 10 хоногийн байдлаар ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар тус суманд гүйцэтгэхээр төлөвлөсөн 11 ажлаас 38,9 сая төгрөгний 5 ажил хийгдэж, бусад 6 ажил нь хэрэгжих шатандаа явж байна. Хэрэгжсэн ажлуудаас Сайнцагаан сумын 6 цэцэрлэгийн гадна талын гэрэлтүүлгийг сайжруулах зорилгоор цэцэрлэгүүдийн хашаанд прожектор гэрэлтүүлэг тавьсан нь 17,106,376 төгрөгний өртгөөр хийгджээ.
ОНХС-ийн 2018 оны төлөвлөлтөнд Сайнцагаан сумын нийт 4721 өрхөөс 729 иргэн (өрх) саналаа өгч, БИНХ-д оролцсон байгаа нь дөнгөж 15 хувьтай байна. 

Д.Алтантогос
 

Холбоотой мэдээ