Архангайн “Хүүхдийн урлаг, спортын наадам” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-07 11:57:54
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт хэрэгжиж буй “Ирээдүй 1+1” дэд хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдийн урлаг, спортын наадам”-ыг энэ сарын 28-30-ны өдрүүдэд Цэцэрлэг хотод зохион байгуулах гэж байна. Тус наадам нь хүүхэд, өсвөр үеийнхний авъяас чадварыг илрүүлэх, хөгжүүлэх, амжилтыг ахиулах, урлаг, спортоор дамжуулан гоо зүй, бие бялдраа хөгжүүлэх мэдлэг олгох, өсөх ирээдүйтэй тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм.

“Хүүхдийн урлаг, спортын наадам”-д 19 сумын ЕБС, цэцэрлэгийн 2-18 настай хүүхдүүд урлагийн 7 төрөл, спортын 5 төрөлд өрсөлдөх юм.

Наадмын төгсгөлд шилдгийн шилдэг сурагчид, шилдэг сургууль, цэцэрлэг, шилдэг багш, шилдэг дасгалжуулагчийг шалгаруулна. “Хүүхдийн урлаг, спортын наадам”-ыг явуулснаар хүүхдийн авьяас чадварыг дэмжих, хүүхдийн төлөвшил, хандлагад нөлөөлөх боломжийг бүрдүүлэх, хүүхдийн авьяас чадвар, оролцоог олон нийтэд сурталчлах үр дүнтэй юм.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ