Буудлагын спортын залуу тамирчид ДЗАШТ-ий мөнгөн медалийн эзэд болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-09-06 11:55:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Чанвон хотноо болж буй буудлагын Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн /ДЗАШТ/-ий хийн гар бууны төрөлд манай эмэгтэй баг мөнгөн медаль хүртжээ.
Тус тэмцээний уг дасгалд нийт 14 баг өрсөлдсөнөөс БНСУ-ын баг 1700 оноогоор тэргүүлсэн бол Монгол Улсын баг тамирчид 1698 оноогоор хоёрдугаар байр эзэллээ. Харин ОХУ-ын баг 1693 оноо авч хүрэл медалийн эзэд болсон байна.



Монголын залуучуудын шигшээ багийн тамирчдыг нэрлэвэл, ОУХМ Х.Уртнасан, П.Түмэнхүслэн, А.Буяндэлгэр нар багтаж залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж Өмнөд Солонгосын тэнгэрт Төрийн далбаагаа мандуулжээ.

Д.Өлзий
Холбоотой мэдээ