Цэргүүдэд гэр бүлийн талаар сургалт явуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 15:49:26

Баянхонгор аймгийн Барилга инженерийн 339 дугаар ангийн албан хаагч, сонсогчдод Гэр бүлийн боловсрол олгох  сургалт зохион явуулжээ.

Өрхийн тэргүүний эрх, үүрэг хариуцлагын талаарх тус сургалтыг Хүүхэд гэр бүлийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс явуулсан байна. Сургалтын хүрээнд ХГБХХ-ийн дарга Ж.Дуламсүрэн “Гэр бүлийн харилцаа”, мэргэжилтэн Ц.Мягмарсүрэн “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо” сэдвээр сургалт хийж хамрагдсан залуусын гэр бүлийн боловсролын талаарх мэдлэгийг нэмэгдүүлжээ. Мөн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Албаны дарга Х.Пүрэвбаатар “Хандлага өөрчлөлт”, мэргэжилтэн Б.Батдулам “Оранж дэй” өдөрлөгийн талаар мэдээлэл хийсэн байна.

Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр, Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Ирээдүйн болон залуу аавуудад гэр бүлийн боловсрол олгох, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус сургалтыг хийж хэвшүүлж байгаа аж. 

 Б.Мөнхзул

Холбоотой мэдээ