Байт харваачид Азийн наадамд дөрөвдүгээр байр эзэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-08-27 19:22:06

 

Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII спортын наадамд оролцсон Монголын байт харвааны эрэгтэй болон холимог баг анх удаагаа Азийн наадмын дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Өнөөдөр эрэгтэй багийн тамирчид хүрэл медалийн төлөө БНХАУ-ын багтай тоглож 0:6-гаар хожигдсон бол холимог багийн тамирчид мөн БНХАУ-ын багт 2:6-гаар хожигдож түүхэндээ анх удаа дөрөвдүгээр байр эзэлсэн амжилтыг үзүүллээ.


 

Манай байт харваачид олимп, дэлхийн аварга БНСУ-ын багийг ялж, шуугиан тарьсан нь цаашид энэ амжилтаа улам ахиулах боломж байгаа гэдгээ харуулж чадлаа.

Дашрамд дуулгахад, энэ наадамд оролцсон нийт тамирчид, багш дасгалжуулагчид байт харвааны “360 төслийн бүтээн байгуулалт”-д хоёр сар өдөр шөнөгүй ажилласан бүтээн байгуулагчид гэдгийг энд онцлох учиртай.

 Д.Өлзий



 

Холбоотой мэдээ