Хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-08-27 08:34:45
МИНСК. /РИА Новости/. “Евразийн тогтворжуулалт, хөгжлийн сангаас зээл олгох тухай урьд нь гаргасан шийдвэрээ ОХУ биелүүлэх шаардлагатай байна. Одоогийн байдлаар 200 сая ам.долларын хоёр шилжүүлэг буюу 400 сая ам.долларын зээл л үлдээд байгаа юм” гэж Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко телевизийн "Беларусь 1" сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
 
Түүний хэлснээр, наймдугаар сарын 22-нд Сочид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахдаа тэрбээр энэ асуудлыг хөндөөгүй бөгөөд дараагийн уулзалтын үеэр уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх бодолтой байгаа аж.
 
ОХУ-ын сангийн яамнаас мэдээлснээр, Беларусь улсад олгох зээлийг Оросын тал зогсоогоогүй, бүх тохиролцоог биелүүлж байгаа бөгөөд санхүүгийн шинэ зээл нэмж олгох тухай баримт бичгүүдийг бэлтгэж байгаа юм байна.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ