ОХУ шумбагч онгоцноос пуужингийн цохилт өгчээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-12-09 10:26:47

МОСКВА. /TASS/.  ОХУ-ын “Донын Ростов” шумбагч онгоцноос “Лалын улс” бүлэглэлд өгсөн пуужингийн цохилт бүх байгаа устгажээ. Энэ тухай Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдээлсэн байна.

“Нисэх хүчин болон шумбагч онгоцны флотоос пуужингуудыг амжилттай харваж, бүх байгаа устгасан. "Калибр" далавчит пуужин холын зайд үр дүнтэй гэдгээ дахин харууллаа” гэж Шойгу ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахдаа хэлжээ.

Тэрбээр “цохилтын бай нь террористуудын Ракки хот дахь хоёр том цэг байсныг” хэлсэн байна. “Террористуудын зэвсгийн агуулах, минагийн үйлдвэр, мэдээж хэрэг нефтийн дэд бүтэц хангалттай их хэмжээний хохирол амссан гэдэгт бид бүрэн итгэлтэй байна” гэж Оросын Батлан хамгаалахын сайд хэлжээ.

Түүний хэлснээр, пуужингуудыг харвасныг, мөн нислэгийг нь болон байгаа онож байгааг бүртгэж авсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ