С.Лавров Турк улсыг зорино

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-13 11:50:05
МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров ирэх мягмар гарагт Туркийн гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглутай яриа хэлэлцээ хийхээр Турк улсыг зорих аж. Түүнчлэн тэрбээр олон улсын байгууллагын дэргэдэх Туркийн элчин сайд болон байнгын төлөөлөгийн газруудын зөвөлгөөнд үг хэлэх аж.

АНУ болон Туркийн эрх баригчдын хооронд худалдааны дайн дэгдэж буй энэ үед талууд онцгой ач холбогдолтой эдийн засгийн харилцаа холбооны асуудал хийгээд Сирид хамтран ажиллах бусад асуудлыг хэлэлцэх аж.  

Олон улсад тулгамдсан асуудал хийгээд Сири, Ойрхи Дорнод, Төв Ази, Украин болон Хар тэнгисийн бүс нутаг дахь нөхцөл байдлыг зохицуулах асуудалд хоёр улсын гадаад хэргийн сайд нар гол анхаарлаа хандуулна гэж Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова өмнө нь мэдэгдэж байсан юм.

Түүнчлэн энэ үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа холбоог цаашид хөгжүүлэх асуудлуудыг хэлэлцэх аж. Тодруулбал,  байгалийн хий дамжуулах “Туркийн урсгал” хоолой, “Аккую” атомын цахилгаан станцыг барьж байгуулах асуудлуудыг хөндөх аж.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ