Ган гачигт нэрвэгдсэн афганчуудад хүнсний тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-08-08 16:49:55
КАБУЛ. /Синьхуа/. Хятад улс Афганистан улсын ган гачигт нэрвэгдээд байгаа бүс нутгуудын хүн амд будаа, гурил хандивлаж, хүнсний тусламж үзүүлэхээр болсон тухай Афганистан улсад суугаа Хятадын элчин сайдын яамнаас мягмар гарагт мэдэгдсэн байна.

“Афганистан улсад нүүрлээд байгаа ган гачигт нэрвэгдэж, хүнд нөхцөл байдалд ороод байгаа хүмүүст тусалж, Афганистан улсын засгийн газарт будаа, гурил хандивлахаар болсон тухай Хятадын засгийн газар болон ард түмнээ төлөөлөн зарлаж буй нь миний хувьд нэр төрийн хэрэг юм” гэж тус улсад суугаа Хятадын элчин сайд Лиу Жинсунь хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэжээ.

“Манай улсын 20 гаруй мужид ган гачиг нүүрлээд байгаа ба олон сая хүн уг байгалийн гамшигт нэрвэгдээд байгаа юм” гэж байгалийн гамшгийн уршгийг арилгах болон хүмүүнлэгийн харилцааны асуудал эрхэлсэн яамны сайд Нажиб Ака Фахим мэдэгдсэн байна.  
Э.Хулан
 
Холбоотой мэдээ