ОНХС-ийн хөрөнгө зохистой хуваарилагдаж үр дүнд хүрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 15:27:23

Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Цэдэнбалтай уулзаж тойрогтоо хийсэн ажлын талаар тодрууллаа. Тэрээр аймгийн ИТХ-д МАХН-аас ганцаараа  сонгогдон ажиллаж байгаа юм.

Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орж аймаг, орон нутгийнхаа сумуудаар орон нутгийн удирдлагын ажлыг иргэд олон нийтэд таниулах, хууль дүрмээ сурталчлах үйл ажиллагаанд оролцож бүх сумдаар явсан. Хамгийн анхаарал татахаар зүйл бол 2013 онд Хөшөөтийн нүүрсний уурхайн гэрээ хэлцэл хийх талаар 10 сумдаар явж, ард иргэдтэй уулзаж, Ховд аймаг Хөшөөтийн нүүрсний уурхайтай хамтарч ажиллахад уул уурхайн мэргэжилтэйн санаачилга гарган ажилласан. Би байгаль орчны чиглэлээр ИТХ-аас гаргаж байгаа санал санаачилгад идэвхи гарган  Байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ-уудыг чадваржуулах, үйл ажиллагааг нь сурталчлах ажлуудыг өдий хүртэл хийж ирлээ. Ашигт малтмал, уул уурхай дээр түшиглэн хөгжиж байгаа өнөө үед энэ салбараас орж ирж байгаа ашиг орлого, зарцуулалт ил тод байх ёстой. Уул уурхайн ил тод байдлын салбар зөвлөлд ажилладгийн хувьд  Ховддоо хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг л зорьж байна. Манай аймгийн хувьд нутгийн өөрөө удирдах байгууллага буюу ИТХ  гайгүй ажиллаж байна.

Нөгөө талаар аймгийн  ИТХ-аас сум, багуудын иргэдтэй уулзаж, тухайн орон нутагт хамгийн их тулгамдаж байгаа асуудал юу байна гэдгийг судалснаар ОНХС-ийн мөнгийг зөв зохистой хуваарилж байгаа нь хамгийн үр дүнтэй ажил болж байна. Яагаад гэвэл тухайн орон нутагт юу тулгамдаж байна гэдгийг иргэд хамгийн сайн мэддэг хэмээн ярилаа.

Холбоотой мэдээ