Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахыг уриалан жагсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ДАККА. /Эн-Эйч-Кэй/. Бангладеш улсын засгийн газраас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахыг шаардсан оюутнуудын жагсаалыг цагдаа нар тараахыг оролдох явцад 100 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
Өнгөрсөн долдугаар сард коллежийн хоёр оюутан хурд хэтрүүлсэн автобусанд дайруулан амиа алдсанаас улбаалан олон мянган хүн гудамжинд гаран жагсаж эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.
Ням гарагт нийслэл Дакка хотод жагсагчид замуудыг хаасан бөгөөд тэдний зарим нь догширч, цагдаагийн ажилтнууд руу чулуу нүүлгэсэн байна. Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн ба уг мөргөлдөөний үед 100 гаруй хүн бэртэж гэмтсэн гэж тус хотын орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.
Үүнээс гадна бямба гарагт Бангладешт суугаа АНУ-ын элчин сайд болон элчин сайдын яамны бусад ажилтан сууж явсан тээврийн хэрэгслүүдийн цуваа руу үл таних этгээдүүд халдсан хэрэг гарчээ.

Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр, дээрх тээврийн хэрэгслүүдийг сүйтгэсэн хэдий ч хэн нэгэн бэртэж гэмтсэн асуудал гараагүй ажээ. Уг хэргийг мөрдөн шалгаж байгаа ба үүнд жагсагчдын зарим нь оролцсон гэж таамаглаж байгаа юм байна.
Тус улсын эдийн засаг хурдацтай өсч буйтай зэрэгцэн автомашины хэрэглээ өсч байгаа ба ард иргэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахыг засгийн газартаа уриалж байгаа ажээ.
Э.Хулан