Завханы ИТХ иргэдийнхээ саналыг утсаар хүлээн авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 15:12:49

Завхан аймгийн ИТХ-аас иргэдийнхээ саналыг нээлттэй авахын тулд утсаар буюу мэссэжээр санал авч эхэлжээ.

Учир нь аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим нь 2016 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нийт иргэдийнхээ саналыг авч байгаа юм. Тиймээс аймгийнхаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон zavkhan999@yahoo.com мэйл хаягаар болон утсаар” Иргэн таны санал бидэнд үнэтэй” хэмээн уриалж  саналыг нээлттэй авч байгаагаа зарлалаа. Иргэд ямар ч төрлийн санал шүүмжлэлийг нээлттэй хүргэж болох бөгөөд ирэх 2016 онд Иргэний танхимаар хэлэлцүүлэх ямар асуудал байгаад ч санал өгч болох юм.

Нээлттэй санал авах хугацаа хязгааргүй хэмээн ИТХын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ