ОХУ Стивен Сигалыг тусгай төлөөлөгчөөрөө томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-06 09:24:35
twitter.com/Nyamkanmk
МОСКВА. /ВВС/. Америк жүжигчин Стивен Сигалыг ОХУ болон АНУ-ын харилцааг сайжруулах тусгай төлөөлөгчөөр томиллоо гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэв.

2016 онд ОХУ-ын иргэншил авсан Стивен Сигал нь тус улсын Ерөнхийлөгч Владимир Путиныг дэлхийн хэмжээний гайхалтай удирдагч хэмээн сайшаан магтжээ.

Америкт төрж өссөн, тулааны урлагийн од тэрбээр 1980 болон 1990-ээд онд “Under Siege” зэрэг адал явдалт олон кинонд гол дүрийг бүтээж, олон улсад нэрээ дуурсгасан жүжигчин болсон юм.

"Стивен Сигал нь НҮБ-ын сайн санааны элчийн нэгэн адил үнэ төлбөргүй ажиллаж, АНУ-ОХУ-ын хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна" гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам албан ёсны фэйсбүүк хуудсаараа мэдэгджээ.

Өдгөө 66 настай тэрбээр 2016 онд ОХУ-ын иргэншил авсныхаа дараа мэдэгдэл хийхдээ, Ерөнхийлөгч В.Путиныг дэлхийн хэмжээний гайхалтай удирдагчдын нэг юм гэж сайшаагаад, надад иргэншил олгосон энэ үйл явдал нь АНУ болон ОХУ-ын харилцаа сайжирч эхлэх дохио болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрбээр мөн онд Сербийн иргэншил авсан юм.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ