Шинэ Зеландын ерөнхий сайд үүрэгт ажилдаа эргэн оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-02 16:13:09
МОСКВА. /РИА Новости/. Жирэмсний дараах амралтаа авсан Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн үүрэгт ажилдаа эргэн оржээ.
 
Охиноо төрүүлснийхээ дараа тэрбээр 6 долоо хоногийн амралт авсан бөгөөд энэ хугацаанд түүний үүргийг ерөнхий сайдын орлогч Уинстон Питерс гүйцэтгэж байсан аж.
 
Шинэ Зеландад өнгөрсөн оны 9 дүгээр сарын 23-нд болсон сонгуульд нэг ч нам үнэмлэхүй олонхи болж чадаагүй юм. Лейборист намын удирдагч Ж.Ардерн “Нэн түрүүнд Шинэ Зеланд” намын удирдагч У.Питерсийн дэмжлэгээр эрх баригч эвслийг байгуулсан юм.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ