Венын яриа хэлцээ үр бүтээлтэй болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-08 11:43:28

ТЕГЕРАН. /IRNA/. Австрийн Венад болсон Сирийн тухай яриа хэлцээг тус улсын хямралыг шийдэх эерэг алхам гэж Ираны Гадаад хэргийн сайдын орлогч Хосейн Амир Абдоллахиан онцлов.

“Сири болон бүс нутгийн бодит байдлыг авч үзэж байж хүчин чармайлт үр дүнтэй болох бөгөөд терроризмтой хийж буй тэмцэл, улс төрийн чиг хандлагын явцаа хамтран бэхжүүлэх юм” гэж Тегеранд суугаа гадаадын Элчин сайд, дипломат төлөөлөгч нартай уулзах үеэрээ, Сирийн асуудлаарх Венын хоёр удаагийн яриа хэлцээний үр дүнг Амир Абдоллахиан тайлбарласан юм.

“Сирийн бүрэн эрхт байдал, ард түмний саналыг хүндэтгэхийн сацуу тус улсын хямралыг шийдвэрлэхэд туслах зорилготой ямар ч эерэг алхмыг хүлээж авна” гэж тэрбээр хэлсэн байна.

Сирийн асуудлаар гаргах ямар ч шийдвэр Сирийн ард түмэн, НҮБ, Сирийн Засгийн газрын хүсэл шаардлага, олон улсын хуульд нийцэх хэрэгтэй гэж тэрбээр үзэв.

 
Х.Аминаа

 

Холбоотой мэдээ