Энэ онд нийт 1297 га-д тариалалт хийснээс соёололт 84 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймаг нь энэ онд үр тариа 161,7 га-д, төмс 126,6 га-д, хүнсний ногоо 85,7 га-д, ногоон тэжээл 657,6 га-д, энгийн ургамал 131 га-д, жимс жимсгэнэ 94,6 га-д, нийт 1293,3 га-д тариалалт хийснээс одоогоор соёололт 84 хувьтай байгаа ажээ.
Хаврын газар тариалангийн ажилд зориулан зах зээлээс 105 килограмм нарийн ногооны үр, 600 килограмм сонгино, 5,2 тонн төмсний үр, 950 ширхэг жимсний суулгацыг авчиран орон нутгийнхаа тариаланчдад нийлүүлсэн байна. Мөн тус аймагт 109,7 сая төгрөгийн үнэ бүхий трактор, хөрс сийрүүлэгч, төмс хураагч, услалтын систем, хүлэмж зэрэг механик тоног төхөөрөмжийг улсын төсвөөс олгосон юм.
Э.Нарангэрэл