Иранд “H1N1” вирустай 33 хүн нас барав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
aminaa@montsame.mn
2015-12-08 09:14:31

ТЕГЕРАН. /Xinhua/. Өнгөрсөн гурван долоо хоногт  Иранд “H1N1” вирусийн халдвар авсан 33 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Ираны зүүн урд нутгийн Систан болон Белужистан мужид 5 хүн гахайн ханиадаар нас барсны 4 нь жирэмсэн эмэгтэй байсан бөгөөд төв нутгийн Керман мужид 28 хүн нас барсан гэж Ираны Эрүүл мэндийн сайдын орлогч Али Акбар Саяари хэлснийг “Press TV” уламжиллаа.

“Ойрын өдрүүдэд өвчин орон даяар тархана гэж Эрүүл мэндийн яам үзэж байна" гэж Саяари хэлсэн байна.

“H1N1” вирус нь томуугийн “А” вирусийн дэд бүлэгт багтдаг юм. Гахайнаас гаралтай “H1N1” вирусийн шинэ халдварыг тахал гэж 2009 оны 6 дугаар сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдсэн билээ.

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд уг халдварыг гахайн ханиад гэж нэрлэдэг. Дэлхий даяар тарсан уг вирусийн халдварыг авсан 17 мянган хүн 2010 он гарснаас хойш нас барсан байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ