Мэргэжлийн байгууллагууд амралтын өдрүүдэд 24 цагаар ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-23 13:54:49
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил Сүхбаатар суманд тохиолдсон байгалийн гамшигт үзэгдлийн гарз хохирлыг хурдан хугацаанд арилгаж, ард иргэдийг амар тайван байлгах үүднээс мэргэжлийн байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн юм.
Энэхүү ажлын хүрээнд аймгийн ОБГ, “Сэлэнгэ АЗЗА” ОНӨААТҮГ, “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ, “Урсгал ус” ОНӨААТҮГ, Сүхбаатар сумын ЗДТГазар зэрэг мэргэжлийн байгууллагууд өнгөрсөн амралтын өдрүүдэд 24 цагаар ажиллаж, сэргээн засах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн аймгийн онцгой комиссын даргын зүгэээс Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг томоохон уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр техникийн туслалцааг авч ажиллажээ. Дээрх албан байгууллагуудын ажилчид амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлэн хуваарьт газруудад үүрэг гүйцэтгэсэн байна. Ийнхүү хамтын хүчин чармайлтын үр дүнд Сүхбаатар сумын үерийн далан, айл өрхүүд рүү явдаг зам талбайг сэргээн засварлах ажил эрчимтэй хийгдсэн бөгөөд өнөөдөр ч үргэлжлэн явагдаж байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ