“Торгоны зам ба Хархорум” соёл, аялал жуулчлалын арга хэмжээ хоёр дахь жилдээ болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-07-22 23:25:42
Өвөрхангай /МОНЦАМЭ/.  “Торгоны зам ба Хархорум” соёл, аялал жуулчлалын эвент арга хэмжээ Хархорин суманд хоёр дахь жилдээ энэ сарын 27-29-ний өдрүүдэд болно.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Өвөрхангай аймгийн ЗДТГ, Хархорин сумаас хамтран зохион байгуулж буй уг үйл ажиллагаагаар Цамын бүжиг, мөргөл, “Их хаадын удам” урлагийн тоглолт, Эртний ховор ном, судрын үзэсгэлэн, Эрийн гурван наадам, “Торгоны зам сөгнөөн” цэнгээнт арга хэмжээ болох юм.
Түүхийн алсарсан нугачаан дунд бүдгэрэн холдсон “Торгоны зам” хэмээх нэр томьёо эдүгээ дахин дурдагдаж, эртний энэхүү үгэнд дэлхий нийт анхаарлаа хандуулж байна. Монголчуудын тэртээ хоёр мянга гаруй жилийн өмнө ашиглаж байсан “Торгоны зам” нь өрнө, дорно, өмнө, умард зvгийг холбосон худалдаа, эдийн засаг, элчин харилцаа, шинжлэх ухаан, технологи, соёл хоорондын харилцан нэвтрэлцэх дэлхийн гүүр болж байлаа.
Өдгөө энэ замын түүхэн улбааг нэхэж, ач холбогдлыг тодотгож, бодитоор сэргээх цаг үеийн түүчээ дахин эхэлж, Өвөрхангайчууд энэхүү хэрэгцээ, шаардлагыг соргогоор мэдрэн эцэг өвгөдийн өв уламжлалыг Монголын гал голомт буюу төв Халхад зангидах ур ухааныг сийлж, аялал жуулчлалын брэнд болгохоор их ажлын эхлэлийг тавиад байгаа нь энэ юм.
Б.Батчимэг

Холбоотой мэдээ