Эрдэнэзуу музей нийтийн бие засах газартай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-07-22 23:02:59
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн болон Хархорин сумын төсөв хөрөнгөөр Эрдэнэзуу музейн орчимд нийтийн бие засах газар байгууллаа.
Жилд 50 орчим мянган жуулчин хүлээж авдаг, эртний түүхэн өв соёл бүхий уг газарт “00” нь нэн тулгамдсан асуудал байсан бөгөөд үүнийг шийдвэрлэхийн тулд 40 сая төгрөгийн хөрөнгөөр орчин үеийн боловсон бие засах газрыг байгуулжээ.
Тус аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаагийн дотор Хархорум, Эрдэнэзуу музей, жуулчны баазуудын орчин нөхцөлийг сайжруулж, ариун цэврийн боловсон үйлчилгээг нэвтрүүлэх зорилт тавиад байна.
Б.Батчимэг

Холбоотой мэдээ