Малд хахир хатуу хагас жил өнгөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-07-18 16:18:23
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ оны хагас жил буюу тахиа жилийн сүүлч, нохой жилийн эхэн саруудад малын гарц ихтэй хатуухан өнгөрсөн байна.
Том малын зүй бусын хорогдол оны эхний 6 сарын байдлаар 104.3 мянган толгойд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 40.8 мянган малаар буюу 39.1 хувиар өссөн байна гэж аймгийн статистикийн хэлтэс мэдээллээ.
Нийт малын хорогдлыг төрлөөр авч үзвэл адуу 15.7, үхэр 22.3, хонь 38.2, ямаа 28.1 мянгаар хорогджээ. Харин  6 тэмээ  данснаас хасагдсан байна. Могод, Гурванбулаг, Хишиг-Өндөр суманд хорогдсон мал нийт хорогдлын 12,9- 25,6 хувийг эзэлж байгаа нь дийлэнх болж байна.
Малын хорогдлын хувьд хагас жилийн дүнгээр сүүлийн зургаан жилд тухайн онд гарч байсан малын хорогдлын хэмжээг давсан үзүүлэлт болж малд хахир хатуу хагас жил өнгөрсөн байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ