Автобус шатсан хэрэг гарав

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-07 17:09:22

Том оврын автобус осол гаргах явдал сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна. НЗД-ын орлогч Т.Гантөмөр автобус компаниудад хандан сахилга хариуцлагаа эрс дээшлүүлэх албан даалгавар өгөөд байхад л автобустай холбоотой осол дахин гарав.

Энэ он гарсаар автобустай холбогдсон 400 гаруй осол аваар бүртгэгджээ. Тэгтэл  “Сутайн буянт” компанийн Их наран чиглэлийн автобус зорчигч тээвэрлэж явах үедээ доголдож, улмаар шатсан хэрэг гараад байна. ЗЦГ-ынхан замын хөдөлгөөний асуудлыг, Нийслэлийн ОБГ-ын Гал түймэртэй тэмцэх албаныхан гал гарсан шалтгааныг нарийвчлан шалгаж эхэллээ.

Ж.Батсайхан
 

Холбоотой мэдээ