Сагсанбөмбөгийн шилдгүүдийг TLG ТББ-аас тодрууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-07 17:05:41

Сагсан бөмбөгийн TLG Төрийн бус байгууллагын 10 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд өнгөрсөн бямба гарагт Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос оны шилдгүүдийг тодрууллаа.

2015 онд спортын амжилтаараа хамт олноо манлайж тэргүүлсэн шилдгүүдийг танилцуулж байна.  "2015 оны шилдгийн шилдэг клуб"-ээр “Альянс тех харцага” баг тодорсон бол "2015 оны шилдгийн шилдэг баг"-аар Оюутны шигшээ баг 3х3 Оюутны Азийн аваргын мөнгөн медаль хүртсэн амжилтаараа хүртлээ. Мөн оны 2015 оны шилдэг дасгалжуулагчаар А.Алтан-Очир /”Альянс тех харцага” баг/, 2015 оны сонирхогчийн оны шилдэг тамирчин”- “MAGIC BALL” багийн тамирчин Энхтайван шалгарсан байна. “2015 оны шилдэг өсвөрийн тамирчин”-аар Э.Дөлгөөн /Багануур дүүрэг/, Х.Минжин /Эрдэнэт хот/ тус тус тодорлоо.

Д.Өлзий

Холбоотой мэдээ